СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
Сонгон шалгаруулалтын дугаар: XB_ 04/16
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2016.05.27
ХасБанкны төв алба, салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагаанд зориулан ашиглах Тог баригч төхөөрөмж нийлүүлэх угсарч суурьлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх болон Оффисийн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгуулагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Багц 1- Тог баригч төхөөрөмж нийлүүлэх угсарч суурьлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх ( 30,000 төгрөг)
- Багц 2 - Оффисийн цэвэрлэгээ үйлчилгээ ( үнэ төлбөргүй)
Сонгон шалгаруулалтын бичиг баримт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэй байх бөгөөд Багц 1-д үнийн санал ирүүлэх аж ахуй нэгжүүд 30,000 төгрөгийг ХасБанкны Төв албаны 5000000139 дансанд тушааж, баримтыг ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдөл, техникийн үзүүлэлт болон бусад мэдээллийг ХасБанкны Төв албаны Харилцагчийн туслахаас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс худалдан авч болно
Сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цаг хүртэл дараахь хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Худалдан авалтын алба
Хас Банкны Төв байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар -14200