Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Мэдээллийн технологи хариуцсан захирлаар Сандип Хера томилогдлоо

ХасБанкны Мэдээллийн технологи хариуцсан захирлаар 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс Шинэ Зеланд улсын иргэн Сандип Хера томилогдон ажиллаж эхэллээ.

Сандип Хера нь олон улсын банк санхүүгийн салбарт мэдээллийн технологийн удирдлагын чиглэлээр 25 жил гаруй хугацаанд ажилласан арвин туршлагатай. Тухайлбал, Credit Suisse, Standard Chartered банк, Ernst & Young, Deloitte зэрэг үндэстэн дамнасан компаниудын удирдлагын багт, мөн Ази, Австрали, Шинэ Зеланд, Америк, Европ болон Ойрхи дорнодын орнуудад ажиллаж байжээ.

Тэрээр банкуудын мэдээллийн технологийн олон сая долларын хөрөнгө оруулалт бүхий томоохон төслүүдийг удирдаж байсан бөгөөд Банкны Үйлчилгээний Төгөлдөршил (Shared Services Centre) төслийг 5000 гаруй ажилтантай банкинд амжилттай удирдан зохион байгуулж, улмаар шинэлэг үйл ажиллагааны загварыг нэвтрүүлснээр Forbes Applied Innovation шагналын эзэн болсон юм.

Сандип Хера нь Энэтхэгийн Технологийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо түүний томилгооны талаар “Мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын түвшинд гаргасан түүний амжилтууд, хуримтлуулсан баялаг туршлага нь ХасБанкинд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

Харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохирсон санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн банк санхүүгийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үзүүлсэн ирсэн ХасБанкны Мэдээллийн Технологийн салбарыг хариуцан ажиллахаар томилогдсон Сандип Хера захиралд нийт хамт олны өмнөөс ажлын өндөр амжилт хүсье!