
ХасЛотто Хадгаламжийн урамшуулалт аяны тав дах удаагийн азтанууд тодорлоо
**ХасЛоттогийн 5 дахь удаагийн шалгаруулалтын нэвтрүүлгийн үеэр, харилцагч, ХасЛоттогийн 4 дэх удаагийн азтаны төлөөлөл, хөндлөнгийн хянагч, Банкны удирдлагын хамт**
Монгол орны өнцөг булан бүрээс харилцагч, иргэд идэвхитэй оролцож байгаа, хамгийн урт хугацаанд үргэлжлэх ХасЛотто хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь удаагийн шалгаруулалтаас хуримтлалын үр шимээ хүртэхийн зэрэгцээ аз нь алгандаа багтсан 11-н азтан тодорлоо. Энэ удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2012 оны 4 дүгээр сарын 30-ны 21 цагаас
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр цацагдсан бөгөөд 10-н харилцагч тус бүр 1 сая төгрөг, 1 харилцагч иж бүрэн тавилгатай байр хожсон юм.
ХасЛотто аян нь бүтэн жилийн туршид үргэлжлэн нийт 120-н саятан, 6-н иж бүрэн тавилгатай байр, 10-н гадаадад аялах эрх, 3000-н хадгаламжийн бэлгийн картын эзэнг тодруулахаас одоогоор 50-н азтан 1 сая төгрөг, 3-н азтан иж бүрэн тавилгатай байр, 6-н азтан гадаадад аялах эрх, 2000-н азтан бэлгийн картын хонжворуудаас хүртсэн байна. Үлдсэн хонжворууд Таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Ингээд нэг сая төгрөг хожсон 10-н харилцагчаа танилцуулъя:
д/д | Хонжвор | Салбар дугаар | Салбар хаяг | Дансны дугаар |
1 | 1 сая төгрөг | 121 | Баянхонгор салбар | 5000295803 |
2 | 1 сая төгрөг | 102 | Дорноговь салбар | 5000442853 |
3 | 1 сая төгрөг | 102 | Дорноговь салбар | 5000440162 |
4 | 1 сая төгрөг | 157 | УБ, Зуун айл салбар | 5000432681 |
5 | 1 сая төгрөг | 137 | УБ, Орон сууцны зээлийн төв | 5000516877 |
6 | 1 сая төгрөг | 137 | УБ, Орон сууцны зээлийн төв | 5000508463 |
7 | 1 сая төгрөг | 133 | УБ, Сансар салбар | 5000520800 |
8 | 1 сая төгрөг | 116 | УБ, Баянгол салбар | 5000505344 |
9 | 1 сая төгрөг | 126 | Баян-Өлгий аймаг | 5000533119 |
10 | 1 сая төгрөг | 113 | Орхон Эрдэнэт салбар | 500052956 |
Супер хонжвор болох иж бүрэн тавилгатай байрны эзэн:
д/д | Хонжвор | Салбар дугаар | Салбар хаяг | Дансны дугаар |
10 | Иж бүрэн тавилгатай байр | 103 | УБ, Чингэлтэй салбар | 5000513504 |
Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилъя.
ХасБанк нь хүүхдүүдэд хандсан бүтээгдэхүүн үйлчилгээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд эдгээр ажлын нэг нь энэ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө “ХасЛотто”-ны тохирлоор 10-н хүүхэд эцэг эхийн хэн нэгтэй Хонгконгийн “Диснейлэнд”-ээр аялах эрхийн бичгийн тохиролтой юм.Энэ тохиролд оролцохын тулд Ирээдүйн саятан эсвэл Тэмүүлэл хадгаламжинд 20,000 төгрөг нэмснээр эсвэл энэ дүнгээр шинээр хадгаламж нээснээр боломж бүрдэх юм.
ХасЛоттогийн 6 дахь удаагийн шалгаруулалт 2012 оны 5 дугаар сарын 30-ны 21 цагт
явагдах бөгөөд ээлжит 10-н саятан мөн азтай 10-н хүүхдийг тус тус тодруулна.
Хуримтлалтай болохыг Монголын хүүхэд багачууд, иргэдэд уриалж, аз амжилт хүсэн ерөөе.
Таны хуримтлал улам өсөх болтугай.