Type search keyword

ХасЛотто Хадгаламжийн урамшуулалт аяны тав дах удаагийн азтанууд тодорлоо

**ХасЛоттогийн 5 дахь удаагийн шалгаруулалтын нэвтрүүлгийн үеэр, харилцагч, ХасЛоттогийн 4 дэх удаагийн азтаны төлөөлөл, хөндлөнгийн хянагч, Банкны удирдлагын хамт** 

Монгол орны өнцөг булан бүрээс харилцагч, иргэд идэвхитэй оролцож байгаа, хамгийн урт хугацаанд үргэлжлэх ХасЛотто хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь удаагийн шалгаруулалтаас хуримтлалын үр шимээ хүртэхийн зэрэгцээ аз нь алгандаа багтсан 11-н азтан тодорлоо. Энэ удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2012 оны 4 дүгээр сарын  30-ны 21 цагаас

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр цацагдсан бөгөөд 10-н харилцагч тус бүр 1 сая төгрөг, 1 харилцагч  иж бүрэн тавилгатай байр хожсон юм.

ХасЛотто аян нь бүтэн жилийн туршид үргэлжлэн нийт 120-н саятан, 6-н иж бүрэн тавилгатай байр, 10-н гадаадад аялах эрх, 3000-н хадгаламжийн бэлгийн картын эзэнг тодруулахаас одоогоор 50-н азтан 1 сая төгрөг, 3-н азтан иж бүрэн тавилгатай байр, 6-н азтан гадаадад аялах эрх, 2000-н азтан бэлгийн картын хонжворуудаас хүртсэн байна. Үлдсэн хонжворууд Таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Ингээд нэг сая төгрөг хожсон 10-н харилцагчаа танилцуулъя: 

 

д/д

Хонжвор

Салбар дугаар

Салбар хаяг

Дансны дугаар

1

1 сая төгрөг

121

Баянхонгор салбар

5000295803

2

1 сая төгрөг

102

Дорноговь салбар

5000442853

3

1 сая төгрөг

102

Дорноговь салбар

5000440162

4

1 сая төгрөг

157

УБ, Зуун айл салбар

5000432681

5

1 сая төгрөг

137

УБ, Орон сууцны зээлийн төв

5000516877

6

1 сая төгрөг

137

УБ, Орон сууцны зээлийн төв

5000508463

7

1 сая төгрөг

133

УБ, Сансар салбар

5000520800

8

1 сая төгрөг

116

УБ, Баянгол салбар

5000505344

9

1 сая төгрөг

126

Баян-Өлгий аймаг

5000533119

10

1 сая төгрөг

113

Орхон Эрдэнэт салбар

500052956

  Супер хонжвор болох иж бүрэн тавилгатай байрны эзэн: 

д/д

Хонжвор

Салбар дугаар

Салбар хаяг

Дансны дугаар

10

Иж бүрэн тавилгатай байр

103

УБ, Чингэлтэй салбар

5000513504

 

 Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилъя.

ХасБанк нь хүүхдүүдэд хандсан бүтээгдэхүүн үйлчилгээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд эдгээр ажлын нэг нь энэ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө “ХасЛотто”-ны тохирлоор 10-н хүүхэд эцэг эхийн хэн нэгтэй Хонгконгийн “Диснейлэнд”-ээр аялах эрхийн бичгийн тохиролтой юм.Энэ тохиролд оролцохын тулд Ирээдүйн саятан эсвэл Тэмүүлэл хадгаламжинд 20,000 төгрөг нэмснээр эсвэл энэ дүнгээр шинээр хадгаламж нээснээр боломж бүрдэх юм.  

ХасЛоттогийн 6 дахь удаагийн шалгаруулалт 2012 оны 5 дугаар сарын 30-ны 21 цагт

явагдах бөгөөд ээлжит 10-н саятан мөн азтай 10-н хүүхдийг тус тус тодруулна.

Хуримтлалтай болохыг Монголын хүүхэд багачууд, иргэдэд уриалж, аз амжилт хүсэн ерөөе.

Таны хуримтлал улам өсөх болтугай.