Хайх зүйлээ бичнэ үү

Хөрөнгө оруулагчид


Санхүү, бүртгэлийн тогтолцоо, Дотоод хяналт


САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

ХасБанкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү хариуцсан захирал болон түүний харьяаны 3 газар болон 3 хэлтэс удирдан зохион байгуулдаг ба дараах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд; 

  • Санхүү удирдлага, ОУ-ын харилцааны газар нь гадаад эх үүсвэрийн удирдлага, санхүүгийн төсөв, бодит гүйцэтгэлийн шинжилгээ болон  хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудыг санхүүгийн болон бусад тайлан мэдээгээр хангах үндсэн чиг үүргүүдийг хариуцдаг.
  • Хөрөнгө зохицуулалтын газрын үндсэн чиг үүрэгт актив, пассивын оновчтой бүтцийг бий болгох, зохицуулагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллах болон гадаад валютын арилжааг удирдах зэрэг ажлууд харьяалагдана.
  • Төлбөр тооцооны газар нь хөрөнгө зохицуулалт болон худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааны арын албыг хариуцдаг ба банкны гадаад болон дотоод төлбөр тооцоо, картын төлбөр тооцооны үйл ажиллагааг удирддаг.
  • Бүртгэлийн хэлтэс нь банкны санхүүгийн ажил, гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэх болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын ногдуулалт, суутгал, төлөлт, тайлагналын үйл  ажиллагааг хариуцан ажиллаж байна.
  • Санхүүгийн тайлангийн хэлтэс нь банкны caнxүү, татварын тайлан, тодруулгуудыг холбогдох хууль, тогтоомж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (CTOУC), зохицуулагч байгууллагын журам, зааварт нийцүүлэн үнэн зөв, материаллаг алдаагүй бэлтгэх болон Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах ажлуудыг хариуцан ажиллаж байна.
  • Санхүү хяналтын хэлтэс нь банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг холбогдох бүртгэлийн стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлэх, төв алба болон салбар тооцооны төвийн бүртгэлийн үйл ажиллагааг хянах болон нягтлан бодох бүртгэлийн заавар зөвлөгөө өгөх зэрэг ажил үүргийг хариуцдаг.  

Дотоод хяналтын тогтолцоо

Банкны дотоод хяналтын үйл ажиллагааг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон түүний Аудитын хороонд шууд тайлагнадаг Ерөнхий аудитор болон түүний аудитын баг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн банкны салбар, нэгжийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэл болон зээлийн үйл ажиллагаанд Банкны Санхүүгийн нэгжүүд болон Зээлийн удирдлага хариуцсан нэгжүүд тасралтгүй хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. 

Ерөнхий аудитор болон аудитын баг

Ерөнхий аудиторын харьяанд зайны болон газар дээрх аудитын хэлтсүүд ажилладаг бөгөөд банкны эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, засаглалын тогтолцоо болон эрсдэлд суурилсан зарчимд тулгуурлан хараат бус хяналтыг хийж гүйцэтгэх,  үйл ажиллагааны байдал, процесст үнэлэлт дүгнэлт өгөх, банкны үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг гаргах чиг үүрэгтэй.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл