ХасБанк ХК-ийн 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
Аудитлагдсан тайлангаар ХасБанк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийт хөрөнгө 6,321.8 тэрбум төгрөг, нийт өр төлбөр 5,590.2 тэрбум төгрөг, эздийн өмч (хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө) 731.6 тэрбум төгрөгтэй гарч баталгаажсан бөгөөд тайлант хугацаанд 171.7 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна.
ДэлгэрэнгүйХасБанк ХК 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
ХасБанк ХК (“Банк”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн R-2025-03 тоот тогтоолоор Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 (хорин долоо) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд жилийн эцсийн ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйХасБанкны 2024 оны татварын дараах цэвэр ашиг 170.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 20.3%-аар өслөө
ХасБанк ХК 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 170.9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай (өмнөх оноос +20.3%) ажиллаж, өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 25.6%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 162 төгрөгт хүрлээ.
Дэлгэрэнгүй