ХасБанк 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас Монгол Улсын 2022 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ шалгаруулан зарласнаас ХасБанк 13-рт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ашиг орлого, ажлын байр, төсөвт төвлөрүүлсэн татвар шимтгэл зэрэг үзүүлэлтүүдээр тэргүүлсэн үндэсний компаниудыг шалгаруулан өргөмжилдөг тус шагналд ХасБанк сүүлийн 15 жилийн турш тасралтгүй шалгарч, тогтмол дээгүүр жагсаж байна.
ХасБанкны тухай
Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 71 салбар нэгж, 1200 гаруй мэргэшсэн ажилтан, 7,000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
ХасБанк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт +1.2 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монгол Улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.