Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хасын карттай хүн бүрд Starlink интернэт төхөөрөмжийн худалдан авалтаас 10%-ийн буцаан олголттой

“Starlink” хиймэл дагуулын өндөр хурдны интернэт үйлчилгээ энэ сард Монгол Улсад идэвхжиж манай орны нутаг дэвсгэрийн хаанаас ч харилцаа холбооны сүлжээнд холбогдож, алслагдсан сумдад ч айл саахалтаараа “Starlink”-ийн төхөөрөмжийг авч хязгааргүй өндөр хурдны интернэтийг мэдрэх бүрэн боломжтой болсон. 

Энгийн хэрэглээнээс 10 дахин хурдтай энэхүү интернэтийн сүлжээний “ид шид”-ийг үзэх хүсэлтэй хүн бүрд ХасБанк буцаан олголт авах боломжийг олгож байна. 

Та бүхэн ХасБанкны и-мерчант болох https://www.starlink.com/ сайтаас 2024/04/02-оос 2024/04/12-ны хооронд төхөөрөмжөө худалдан аваад үнийн дүнгийн 10%-аа буцаан аваарай. Нэг харилцагчид буцаан олгох дээд хэмжээ 200,000 төгрөг бөгөөд буцаан олголт худалдан авалт хийсний дараагийн ажлын өдөр таны дансанд орно.

Хэрэв та ХасБанкны картгүй бол яг одоо Дижитал банк-аар захиалан хүссэн газраа хүргүүлээрэй.