Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк жилийн 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг харилцагчдаасаа онлайнаар авч эхэллээ

Коронавирусийн халдварт цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийн идэвхжилийг сэргээх зорилтын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, 2-р сарын 17-ны өдөр баталж, гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний гол арга хэмжээнүүдийн нэг болох жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг дэмжих, хадгалах зорилготой хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн хөтөлбөрийг ХасБанк орон даяарх бүх салбар нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ХасБанкны харилцагч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд жилийн 3%-ийн хүүтэй, 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр 3 жилийн хугацаатай авах боломжтой бөгөөд дараах ерөнхий шаардлага тавигдана. Үүнд:

  • Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12-р сарын 31-ээс өмнө үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх; 
  • Зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • НДШ, татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, татвар болон НДШ-ийн тайланг тогтмол гаргасан байх;
  • 2020 оны НДШ, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “Х” тайлан мэдүүлээгүй байх; 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй бизнес эрхлэгч ААН-үүд  дээрх шаардлагуудыг хангаж буй бол ЭНД дарж хүсэлтээ илгээнэ үү.