
Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Аян
ХасБанк Планет Рэйтинг (Planet Rating) олон улсын үнэлгээний байгууллагаар үйл ажиллагааныхаа үнэлгээг хийлгэсний үр дүнд дэлхий даяар хүлээн зөвшөөрч, даган мөрддөг Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Аян (Smart Campaign)-ны зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны байгууллага хэмээн үнэлэгдэн 2015 оны 8 дугаар сард батламж авсан бөгөөд тус хөдөлгөөний хүрээнд харилцагчийг хамгаалах дараах долоон зарчмыг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мөрдөн ажиллаж байна.
- Бүтээгдэхүүн үйлчилгээг зохистойгоор хөгжүүлэх, хүргэх;
- Хэт их хэмжээний өр зээлээс урьдчилан сэргийлэх;
- Ил тод байдал;
- Бодит үнэ тогтоох;
- Харилцагчтай шударга, хүндэтгэлтэй харилцах;
- Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах;
- Гомдол барагдуулах тогтолцоо.
Энэхүү бодлогын зорилго нь харилцагчтай найдвартай, тогтвортой санхүүгийн харилцааг үүсгэх, түүнийг бэхжүүлэх, хадгалах, харилцагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино.
Мөн 2017 оны 11 дүгээр сард ХасБанк Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Аян, харилцагчийг хамгаалах бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хийлгэж, дахин баталгаажуулж чадсан.
Ийнхүү ХасБанк эрүүл санхүүжилт буюу дан ганц ашгийн хойноос үл хөөцөлдөн, харилцагчдаа дээдэлсэн бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Амьдралд - ашид хамтдаа.