Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Питер Морроугийн нэрэмжит ХасБанкны оюутны тэтгэлэгийн эзэд тодорлоо

ХасБанк ТУЗ-ийн гишүүн асан “Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулж, тэтгэлэгийн эздээ тодрууллаа. 

Уг хөтөлбөр нь банк, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж буй, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлэх, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхзорилгоор зохион байгуулагддаг бөгөөд хөтөлбөрт Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудад банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, нийгэм, олон нийтийн ажил болон урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог3, 4-р дамжааны оюутнууд хамрагддаг юм. 

Өнөөдөр буюу 2017.11.29-ний өдөр тэтгэлэгт хөтөлбөрийн сүүлчийн шатанд амжилттай оролцож бусдыгаа манлайлсан шилдэг 9 оюутныг хүлээн авч, шилдэг 3 оюутанд ХасБанкны ТУЗ-ын дарга Ч.Ганболд, NovaTerraкомпанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Питер Морроу агсны гэргий Б.Доржпагма нар 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж, баяр хүргэлээ.


Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

Ү.Чулуунбаатар. МУИС, Бизнесийн сургууль, Банк санхүүгийн 3-р дамжаа

Т.Гаамаа. СЭЗИС, Нягтлан бодох бүртгэл, 3-р дамжаа

Э.Отгон-Эрдэнэ. МУИС, Бизнесийн сургууль, Санхүү менежмент, 3-р дамжаа

Мөн тэтгэлэг авсан 3 оюутнаас гадна шилдгээр шалгарсан 9 оюутныг ХасБанканд цалинтай дадлага хийх эрхийн бичгээр шагнаж, тэдний амжилтыг урамшууллаа.

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье!

Амьдралд – ашид хамтдаа.