Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны шинэ салбарууд үүдээ нээлээ

ХасБанк салбар, нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, Хан-Уул дүүрэгт 2 шинэ тооцооны төвийнхөө үүдийг нээн, харилцагчдадаа үйлчилж эхэллээ.

"Атар өргөө" үйлдвэрийн зүүн талд байрлах "Шинэ сонголт", Маршалын гүүрний дэргэдэх "Их монгол" тооцооны төвүүд нь бизнесийн болон хэрэглээний зээл, орон сууцны санхүүжилт, бүх төрлийн гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай үзүүлэх боломжтойгоос гадна дэргэдээ "Өөртөө үйлчлэх банк" буюу экспресс банкны үйлчилгээтэйгээрээ онцлог юм.

Эрхэм харилцагч та манай шинэ тооцооны төвүүдээр тавтай үйлчлүүлээрэй.