Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Нараян Самант ХасБанкны Мэдээллийн Технологи Хариуцсан захирлаар томилогдлоо

Нараян Самант нь 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ХасБанкны Мэдээллийн Технологи Хариуцсан захирлаар томилогдон ажиллаж эхэллээ. 

Тэрээр ХасБанканд ажиллаж эхлэхээс өмнө Мавритани улсад AfrAsia банканд ажиллаж байсан бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахаас гадна DBS банканд DigiBank буюу дижитал банкийг ажилттай нэвтрүүлж цахим шилжилтийн ажлыг гардан гүйцэтгэсэн зэрэг нийт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн билээ. 

Нараян Самант нь олон улсын арилжааны банкуудад ажиллах хугацаандаа аgile аргачлалыг нэвтрүүлэх, өндөр чадвар бүхий сүлжээ, бизнесийн тасралтгүй байдлыг хангах болон аюулгүй байдлын дэд бүтцийг бий болгох замаар бизнесийг дэмжин ажиллахад голлон анхаарч ажиллаж байжээ. 

Тэрээр AfrAsia банканд ажиллаж эхлэхээсээ өмнө DBS банкны Энэтхэг болон Дубай дахь салбарын Мэдээллийн технологи хариуцсан захирал, Development Credit Bank (DCB) банкны Мэдээллийн технологийн захирлаар тус тус ажиллаж байсан. 

Нараян Самант нь Ази дах анхны цахим банк болох DigiBank-ийг бий болгоход салбар болон бизнесийн үйл ажиллагааг тэлэх, банкны үндсэн системийг шилжүүлэх чадавхийг бий болгож амжилттай хийж гүйцэтгэсэн.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Нараяны мэдлэг туршлага, манлайлал нь ХасБанкны цахим шилжилтийг түргэн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.