
ХасБанкны орлого хийдэг АТМ 17 байршилд ажиллаж байна
ХасБанк харилцагчдадаа улам ойртож, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор салбар тооцооны төвүүдийг шинээр байгуулахаас гадна өөртөө үйлчлэх банкны цэгүүдийг бий болгож, АТМ-ийн тоог олшруулсаар байна.
Энэ хүрээнд бид 2017 онд 20 ширхэг орлого хийдэг АТМ-ийг Улаанбаатар хотын 17 байршилд шинээр нэвтрүүллээ. Үүнээс 8-н байршил нь 7 хоногийн 24 цагаар, бусад нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Та ХасБанкны карт эзэмшигч бол эдгээр болон ХасБанкны бусад бүх АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх үйлчилгээг урьдын адил ямар ч шимтгэлгүй авах боломжтой. Мөн орлого хийдэг АТМ дээр орлого хийх үйлчилгээг ”0₮” шимтгэлгүй авах боломжтой.
Орлого хийдэг АТМ-ийн байршил болон ажиллах цагийн хуваарь:
№ | Байршил | Ажиллах цагийн хуваарь |
---|---|---|
1 | 21-хороолол Тооцооны төв, Содон хороолол | 08:00-23:00 |
2 | Саппора хүнсний Миний дэлгүүр | 09:00-23:00 |
3 | Emart худалдааны төв 1,2 давхар | 09:00-22:00 |
4 | Гранд плаза дэлгүүр | 09:00-20:00 |
5 | Хархорин зах | 09:00-19:00 |
6 | Нарантуул Баялаг ундраа худалдааны төв | 09:00-19:00 |
7 | Бөмбөгөр Тооцооны төв | 10:00-20:00 |
8 | Тумбааш Тооцооны төв | 06:00-02:00 |
9 | Хүчит шонхор зах | 08:00-18:00 |
10 | Баянгол салбар /Өөртөө үйлчлэх банк/ | 24/7 |
11 | Түшиг салбар /Өөртөө үйлчлэх банк/ | 24/7 |
12 | Ард салбар /Өөртөө үйлчлэх банк/ | 24/7 |
13 | Хан-уул салбар /Өөртөө үйлчлэх банк/ | 24/7 |
14 | Сансар салбар /Өөртөө үйлчлэх банк/ | 24/7 |
15 | Цайз | 24/7 |
16 | Нарантуул Чандмань буудал | 24/7 |
17 | Эрдэнэт салбар | 24/7 |
Мөн бид 2018 онд Улаанбаатар хотод дахин 50 орлого хийдэг АТМ-ийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХасБанкны салбар, тооцооны төв болон нийт АТМ-н байршлыг ЭНДЭЭС харна уу.