Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк банк санхүүгийн боловсролыг дэмжигч Банкаар тодорлоо

Монголбанкнаас санаачлан 2017 оны 10 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд орон даяар иргэд олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монголбанкны төв, орон нутаг дахь хэлтэс, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллагатай хамтран ''Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-н хүрээнд САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ аяныг амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд Хасбанк, тэр дундаа орон нутаг дахь салбар, тооцооны төвүүд идэвх санаачлагатай оролцон ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчдад, их дээд сургуулийн оюутан залуусд, шинээр гэр бүл болсон залуу хосуудад, бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн өөрийн зорилго, төслөө хэрэгжүүлэхэд санхүү төсвийг хэрхэн зохицуулах, өрхийн санхүүг зөв зохистой удирдах, хуримтлалыг хэрхэн бий болгох талаар тэдний санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэн, тэдэнд тохирсон банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан үр өгөөжтөй олон ажлыг хийж хэрэгжүүлснийг Монголбанкнаас онцлон талархал илэрхийлж, санхүүгийн боловсролыг дэмжигч банк хэмээн тодрууллаа.

Энэ ташрамд, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Увс, Өмнөговь, Хэнтий салбарын хамт олондоо онцгойлон талархал илэрхийлье.