Type search keyword

ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ (RECEPTION)

Нэр
ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ (RECEPTION)
Үндсэн чиг үүрэг
  • Банкны харилцагч, үйлчлүүлэгч, иргэдийг хүлээн авах, мэдээлэлээр хангах, шаардлагатай ажилтнуудтай холбох, ажилтнууд болон иргэд харилцагчдад  мэдээлэл дамжуулах,  үйлчилгээ үзүүлэх, ажиллагсдын цагийг бүртгэлийг гаргах;
  • Харилцагч, үйлчлүүлэгч, иргэдийг хүлээн авах, урсгалыг зохицуулах,мэдээлэлээр хангах, санал хүсэлт гомдлыг хүлээн авах, бүртгэх;
  • Төв албанд ирж буй албан бичиг,захидал  илгээмжийг бичиг хэргийн ажилтанд хүлээлгэх өгөх;

Шаардлага
  • Бизнесийн удирдлага, банк санхүү, эдийн засаг, маркетинг, олон улсын харилцаа, аялал жуулчлалын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцагчийн үйлчилгээ чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай;
  • Ур чадвар:
    • Харилцааны өндөр ур чадвартай;
    • Хувийн зохион байгуулалт сайтай;
    • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй;
    • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
    • Хурдан шаламгай, эмх цэгцтэй;
    • Зохион байгуулах чадвартай;
    • Дуу хоолойны өнгө цэвэр, тод дуудлагатай
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2024.11.20
Огноо
2025.04.16