
ХасБанк 2023 оны I хагас жилийн Санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ-д тайлагналаа
ХасБанк нээлттэй хувьцаат компани болсонтой холбоотойгоор олон нийтэд тайлагнах журмын дагуу 2023 оны 1-р хагас жилийн Санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржид тайлагналаа.
Дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.
ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээс онцолбол:
- Татварын дараах цэвэр ашиг 62.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0%-аар өслөө. Банкны тайлант хугацааны ашигт ажиллагаанд зээлийн багцын өсөлт (жилийн эхнээс 23.9%-аар өссөн), активын чанар (чанаргүй зээлийн харьцааг 2.9%-д хүргэж бууруулсан) болон актив-пассивын оновчтой удирдлага хэрэгжүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
- Тайлант хугацааны нэгж хувьцаанд ногдох татварын дараах цэвэр ашиг (EPS) 59.1 төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE*) 26.1%-д хүрлээ.
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 19.1% (байвал зохих доод хэмжээ 12.5%), төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36.6%-д (байвал зохих доод хэмжээ 25.0%) тус тус хаагдлаа.
- Нийт актив 4,251 тэрбум төгрөг, нийт пассив 3,710 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 541 тэрбум төгрөгт хүрч, оны эхнээс 8.1%, 7.4%, 13.8% тус тус өслөө.
- Тайлант хугацаанд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 105 сая ам.долларын урт хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчид болон эрчим хүчний хэмнэлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхлээд байна.
* Тайлант хугацааны цэвэр ашгийг жилийн эхний өөрийн хөрөнгийн үлдэгдэлд харьцуулан тооцож, жил рүү хөрвүүлсэн.