
Дулаан гэртээ тухтай өвөлжихөд тань туслах “Ногоон зээлийн өдөрлөг”-т урьж байна
Намрын сэрүү аль хэдийн орж, удахгүй халаалтын улирал эхлэх гэж байна. Гэр сууц, хашаа байшинд амьдардаг айл өрх бүр тав тухтай өвөлжих бэлтгэлээ намрын өдрүүдэд амжиж хангахаар зэхэж буй энэ үед ХасБанк Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран “Ногоон зээлийн өдөрлөг”-ийг 9-р сарын 9, 10-ны Бямба, Ням гарагт Эрх чөлөөний талбай /хуучнаар Ялалтын талбай/-д зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та ХасБанкны жилийн 2-3%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлээр эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, дулаалгын шийдэл, байгальд ээлтэй эко бохирын системүүдээс газар дээр нь сонгон худалдан авах боломжтой.
Мөн нийлүүлэгч байгууллагуудын зүгээс цахилгаан болон тосон халаагуур, эко жорлонгийн багц, агааржуулалтын бүрэн систем, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлтийн эрх, дулаан алдагдлаа мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх эрх зэрэг олон олон бэлэгтэй сугалаат урамшуулал зарлаж байгааг дуулгахад таатай байна.
Эрхэм та байшингаа яг хаагуур дулаан алдаад байгааг, ямар материалаар хэрхэн дулаалах, ямар төрлийн халаагуур сонгох, бохироо хэрхэн шийдэх, хэдий хэмжээний санхүүжилт хэрэг болох зээл авч болох эсэхээ мэдмээр байгаа бол энэ бүх асуултынхаа хариуг 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд Эрх чөлөөний талбайд болох “Ногоон зээлийн өдөрлөг”-т ирж аваарай.
Эко хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Өдөрлөгт оролцох байгууллагуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Дулаан гэртээ тухтай өвөлжье.