Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк, ЕСБХБ хамтран Сүү ХК-д санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа

ХасБанк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Сүү ХК-д 5 жилийн хугацаатай, 4.8 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээл олгох хамтын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус санхүүжилт нь “эрсдэл хуваах” гэрээний 2-р транчийн зээлийн санхүүжилт бөгөөд өмнө нь 2019 онд 9.9 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь зориулж Сүү ХК-д олгож байсан билээ.

Энэ удаагийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинэчлэн сайжруулалт, шугамын өргөтгөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан шинэ шугам, малчид, фермерүүдээс хүлээн авдаг шингэн сүү бэлтгэлийн системийн сайжруулалт зэрэгт хөрөнгө оруулалт болгон ашиглах бөгөөд Сүү ХК-ийн үйлдвэрлэлийн бүтээмж дээшлэх, борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэх, дэд бүтцийн хүчин чадал нэмэгдэх гэх зэрэг олон чухал давуу талтай хэмээн үзэж байна.

Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХасБанкны Байгууллагын банкны газрын дэд захирал Х.Ариунболор, Олон улсын банкны хэлтсийн захирал Х.Амарбаясгалан, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Сүү ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар болон бусад албаныхан оролцлоо.