Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк ЕСБХБ-ны Тогтвортой Хөгжлийн шагнал хүртлээ

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Тогтвортой хөгжлийн шагнал -2022” шалгаруулалтаас Silver Award хүртлээ. ЕСБХБ өөрийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 65 орны шилдэг банк санхүүгийн байгууллагууд дундаас ХасБанкийг шалгаруулан энэхүү шагналыг өгсөн нь бид хувьд ихээхэн үнэ цэнтэй юм.

ХасБанк нь ЕСБХБ-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос эхлэн эрчим хүчний хэрэглээгээ багасгах, сэргээгдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн хөтөлбөрийг (MonSEFF)-г хамтран хэрэгжүүлжсэн анхны банк болсон билээ.  Тус хөтөлбөрын хүрээнд ХасБанк нь байгаль орчны үнэлгээний чадавхиа сайжруулахын зэрэгцээ харилцагчдаа олон улсын экспертүүдийн зөвлөх үйлчилгээнд хамруулан, эрчим хүчний болон зардлын хэмнэлттэй ТЭЗҮ боловсруулахад нь техник туслалцаа үзүүлж ирсэн.

Зөвхөн MonSEFF хөтөлбөрийн хүрээнд ХасБанк 14 зээлдэгчид 6.08 сая ам.долларын зээл олгож, 244 мянган тонн хүлэмжийн хийг бууруулаад байгаа бөгөөд 2013 оноос хойш хэрэгжүүлж буй бусад ногоон зээлийн хөтөлбөрүүдийн үр дүнд нийт 315 ААН-д  45.9 сая ам.долларын санхүүжилт олгож, 1.6 сая тонн хүлэмжийн хийг  ялгарахаас сэргийлээд байна.