Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк ногоон бизнесийг дэмжихэд зориулж ЕСБХБ-аас 25 сая ам.долларын санхүүжилт авлаа

Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, байгальд ээлтэй технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж, төлөвлөж буй бизнес эрхлэгч, ААН-үүдийг дэмжих зорилгоор ХасБанк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-аас 25 сая ам.долларын санхүүжилт авлаа.

Уг санхүүжилтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас НҮБ-ын дэргэдэх Уур Амьсгалын Ногоон Сантай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр / Green Economy Financing Facility - GEFF/-ийн хүрээнд олгож буй бөгөөд 18.75 сая ам.доллар нь ЕСБХБ-аас, 6.25 сая ам.доллар нь Уур амьсгалын ногоон сан (GCF)-аас тус тус гарч байгаа юм.

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөр /GEFF/ бизнес эрхлэгчдэд орчин үеийн дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, инновац бүхий шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар үр ашгаа сайжруулах боломжийг олгоод зогсохгүй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

ХасБанк 2009 онд банкны салбартаа анхлан Эко банкны хэлтсийг байгуулсан бөгөөд 2016 онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар Монголд төдийгүй хөгжиж буй орнууд дундаа магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага болж, улмаар 2022 онд 2 дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн.