ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар харилцах данс болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй болохыг нийт харилцагч, хадгаламж эзмшигч нартаа үүгээр мэдээлж байна.
Тус хуулийн үйлчлэх хугацаа дуусахад төгрөгийн хугацаагүй хадгаламжид жилийн хүүг дараах нөхцөлөөр мөрдөнө.
№ | Бүтээгдэхүүн | Харилцагч | Валютын төрөл | Дансны доод үлдэгдэл | Зарласан хүү | Бодит хүү* |
---|---|---|---|---|---|---|
1 | Хугацаагүй хадгаламж | Иргэн | MNT | 10,000 | 2.40% | 2.43% |
*-Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулах ба аравны нарийвчлалтай болно.