Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

"Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Тус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:

  • 12 дугаар зүйлийн 12.5-д “Хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулна” гэж заасны дагуу ХасБанк нь Хуулийн этгээдтэй байгуулсан “Хугацаагүй хадгаламж”-ийн дансыг “Харилцах данс”-д шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор харилцагч таны дансны дугаарын мэдээлэлд өөрчлөлт орохгүй бөгөөд та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан гэрээгээ шинэчилнэ үү.
  • 12 дугаар зүйлийн 12.9-д “Хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.” гэж заасны дагуу банк Иргэний хугацаагүй хадгаламжийн дансанд шинээр карт захиалах болон карт нөхөн захиалахыг зогсоож байгаа болно.

Харилцагч танд дээрх өөрчлөлттэй холбоотой тодруулах зүйл байвал ХасБанкны Facebook хуудасны чатаар хандана уу.