Нууц үг үүсгэх заавар
Нууц үгийг үүсгэхдээ дараах шаардлагыг хангасан байхаар сонгох нь учирч болох эрсдэлийг бууруулах болно. Үүнд:
Заавар | Жишээ |
Үсэг болон тоонуудын хослолоос бүрдэх хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай нууц үгийг сонгох | D8c8ALnWwa B3Asu3577h ez37YS7pDb |
Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ нэр, төрсөн өдөр, дуртай зүйлс гэх мэт хялбархан таах боломжтой нууц үгийг аль болох сонгохгүй байх. | Dorj, banhar,19800623 |
Хэрэглэгчийн нэр болон цахим шуудангийн хаягийн хэсгийг агуулсан байхаар сонгохгүй байх. | dorj@yahoo,com |
Толь бичгийн нэг үгийг авч ашиглахгүй байх. | banana, moon, sunny |
Нууц үг үүсгэхдээ дараах шаардлагуудыг анхаарах хэрэгтэй:
- Санахад хялбар байх.
- Ойрхон давтамжтай солиж байх /30-60 хоногт/. Хэрэв хэн нэгэн таны нууц үгийг мэдсэн гэж үзвэл яаралтай нууц үгээ солих.
- Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх. Цахим шуудангаар нууц үгээ солих талаар сануулсан холбоос /link/хүлээн авсан бол уг холбоос дээр дарахгүй байх.