Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны систем шинэчлэл I Онцлох 4 өөрчлөлт

Системийн шинэчлэл

Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй технологийн ертөнцөд бүхий л салбарт цахим шилжилтийг эрчимтэй хийж байна. ХасБанк ч технологийн хурдтай өөрчлөлтөд зохицсон тогтвортой, уян хатан системийг шинээр бий болгон цахим шилжилт, хөгжүүлэлтийг тууштай хийсээр байна. ХасБанкны үндсэн системийн суурь боловсронгуй хэдий ч цахим шилжилтийн хүрээнд шинэчлэн сайжруулж, дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Инфосис компанийн Финакл системийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Шинэ үндсэн системээс онцлох нь:

1. Үйлчилгээний чанар, хүртээмж

Харилцагчдын хэрэгцээ, зах зээлийн нөхцөл, цаг үеийн байдалтай уялдуулан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх боломж нэмэгдэж, цахим сувгаар хүргэх дэвшилтэт үйлчилгээнүүдийн төрөл, хүртээмж сайжирна. Түүнчлэн, олон улсын төлбөр тооцооны payment, хөрөнгө зохицуулалтын treasury цогц системүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үйлчилгээг хурдтай, найдвартай гүйцэтгэнэ.

2. Байгууллагын үр бүтээмж

Гадагшаа буюу харилцагчид чиглэсэн үйлчилгээ төдийгүй банкны дотоод үйл ажиллагааны дижиталчлал, автоматжуулалт хурдсаж, уялдаа холбоо сайжирснаар бүтээмж нэмэгдэхийн сацуу үйл ажиллагааны зардал буурна.

3. Мэдээллийн аюулгүй байдал

Банкны хувьд харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал амин чухал зүйл байсаар ирсэн бөгөөд системийн шинэчлэл хийснээр аюулгүй байдал нэг шат ахихын зэрэгцээ эрсдэлийн удирдлага илүү сайжирна.

4. Хамтын ажиллагаа

Банкны үндсэн системийг шинэчилснээр хамтын ажиллагааны цахим сувгууд болон гуравдагч системүүдтэй интеграцчилал хийх сервисүүд нэмэгдэж орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, харилцагчдадаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгоно.

***

ХасБанк шинэ үндсэн систем нэвтрүүлэх ажлыг 2022 оны 9-р сарын 9-ний Баасан гарагаас 9-р сарын 11-ний Ням гарагийн хооронд хийхээр төлөвлөөд байна. 

Систем шилжих үеэр дижитал банк, төлбөрийн карт, ПОС болон бусад үйлчилгээнүүд тодорхой хугацаанд түр зогсох бөгөөд эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэнд хүндрэл учруулж буйдаа хүлцэл өчихийн зэрэгцээ биднийг ойлгож, хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Амьдралд – ашид хамтдаа.