Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк 22-ын товчооны Авто худалдааны цогцолборт Автомашины зээлийн төвөө нээлээ

ХасБанк үйлчилгээний хүртээмжээ өргөжүүлэн Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байрлах Авто худалдааны цогцолборт Автомашины Зээлийн төвөө шинээр нээлээ.

Улаанбаатар хотын хамгийн олон буюу 6,375 автомашины зогсоол бүхий 300 орчим автомашин импортлогч, нийлүүлэгчид үйл ажиллагаа явуулдаг тус авто худалдааны цогцолборт Зээлийн төвөө нээснээр худалдан авагч, харилцагчдадаа илүү ойртож буйн дээр автомашин худалдан авах зээлийн хүсэлтийг 2 цагт багтаан шийдвэрлэж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

Харилцагч Та Монгол Улсад импортоор орж ирсэн, дугаар аваагүй автомашин авахаар төлөвлөж байгаа бол амралтын болон ажлын аль ч өдөр 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор дахь ХасБанкны Автомашины зээлийн төвд хандан хамгийн бага урьдчилгаа, урт хугацаа, таатай нөхцөл бүхий зээлээр төмөр хүлгээ газар дээр нь аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://xacleasing.mn/

Ажиллах цагийн хуваарь:

Даваа, Лхагва-Ням гарагт: 10:00-18:00

Мягмар гарагт: амарна.

Хаяг:

Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор, АВТОКОМ төвийн В блок 3-р давхарт, Автомашины Зээлийн төв

Утас:

9567-1000, 9564-1000, 9538-4000, 9564-4000, 9537-4000, 9533-9000