
Автомашины дуудлага худалдаа
ХасБанк доорх автомашинуудыг дуудлага худалдаагаар үнийн санал авч, тухайн байгаа байдлаар нь худалдана.
Загвар /марк/ | Улсын дугаар | Он | Хөдөлгүүрийн багтаамж | спидометрийн заалт | Дуудлага худалдааны доод үнэ |
Toyota LC76 | УНМ2045 | 2011 | 4000сс | 177,842 | 35,000,000 |
УНТ3340 | 2012 | 4000сс | 162,797 | 35,000,000 | |
ХОҮ2400 | 2014 | 4164сс | 128,882 | 35,000,000 | |
УНҮ4509 | 2014 | 4164сс | 111,619 | 35,000,000 | |
Toyota RAV-4 | УНГ5208 | 2013 | 2000сс | 143,945 | 15,000,000 |
Toyota Prius 30 | УБЭ2043 | 2018 | 1800сс | 203,905 | 5,000,000 |
УНР2042 | 2018 | 1800сс | 235,868 | 5,000,000 | |
Hyundai Tucson | УНЦ2516 | 2014 | 1998сс | 128,679 | 10,000,000 |
УНҮ3275 | 2014 | 1998сс | 59,478 /хянах сольсон/ | 10,000,000 | |
УНҮ3265 | 2014 | 1998сс | 10,000,000 | ||
Hyundai Elantra | УНҮ4132 | 2014 | 1591cc | 134,111 | 3,500,000 |
Худалдах хөрөнгийг үзэх
2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагаас 2023 оны 2 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 17:00 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байранд 99858568 утсаар холбогдож үзнэ үү.
Дуудлага худалдаанд оролцох
- Дуудлага худалдааны ҮНИЙН САНАЛЫН ХУУДАС-ыг битүүмжлэн дугтуйлж 2023 оны 2 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ХасБанкны төв байрны ресепшнд “XB/2023-01-автомашины худалдаа” гарчигтайгаар хүргүүлнэ.
- Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-тай үнийн санал гэж ойлгоно.
- Дуудлага худалдааны үнийн саналын хуудсыг ЭНД дарж авна уу.
Дуудлага худалдааны ялагч
Хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болох бөгөөд санал болгосон хөрөнгийн төлбөрийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны Даваа гарагийн 17:00 цагаас өмнө ХасБанкны 5005550176 тоот дансанд шилжүүлнэ. Төлбөрийг хугацаандаа шилжүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно.
Анхаарах зүйлс
- Хугацаандаа үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр төлөөгүй бол саналыг хүчингүйд тооцно.
- Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал хөрөнгийн дуудлага худалдааны доод үнээс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Өмчийн харилцааны алба