
БЭЛЭГЛЭЕ аяны супер азтан тодорч, шагналаа авлаа
XасБанкнаас Candy төлбөрийн карт эзэмшигчдийнхээ дунд 12-р сарын турш зарлаад буй #БЭЛЭГЛЭЕ урамшуулалт аяны сүүлийн 7 хоногийн болон супер шагналын азтанууд тодорч, шагналаа авлаа.
"Урам зориг #БЭЛЭГЛЭЕ" уриатай явагдсан сүүлийн 7 хоногийн урамшуулалд 12-р сарын 23-29 хооронд Candy төлбөрийн карт шинээр захиалсан болон гүйлгээ хийсэн бүх харилцагч хамрагдсан бөгөөд карт эзэмшигч Азжаргал овогтой ЛХАМДУЛАМ азтанаар тодорсон бол,
#БЭЛЭГЛЭЕ аяны супер азтанаар Дорноговь салбарын харилцагч Бат-Эрдэнэ овогтой ХАТАНБҮҮВЭЙ шалгарч iPhone 11 pro гар утасны эзэн боллоо.Азтанууддаа баяр хүргэе!
Ташрамд дурдахад Candy төлбөрийн картыг зөвхөн Мобиком гэлтгүй бүх үүрэн операторын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд супер азтан маань Юнителын дугаартай харилцагч байсныг дуулгахад таатай байна.
Candy картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacbank.mn/product/132
Candy карт
Уншуулах тусам урамтай!