Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хасын Хүлэгүүд аваргын төлөө

Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд лигийн 5 удаагийн аварга болж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн ХасБанкны Хасын Хүлэгүүд - pro basketball team баг энэ жилийн Үндэсний дээд лигийн плэй оффын шатанд Ард Этүгэн Ирвэсүүд багийг 4:3 харьцаагаар буулган авснаар шигшээ тоглолтод шалгаран үлдээд байгаа билээ.

Аваргын алтан цомыг 6 дахь удаагаа өргөхөд нэг алхам ойртоод байгаа Хасын Хүлэгүүд багийн тамирчид, дасгалжуулагчдыг ХасБанкны удирдлагууд хүлээн авч, зоог барин, шийдвэрлэх тоглолтуудад нь амжилт хүсэж, урам зориг өглөө.

ХасБанк - Багийн спортыг дэмжигч.