Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хасын Хүлэгүүд 6 дахь удаагаа лигийн аварга боллоо

МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатны 5 дахь тоглолт өчигдөр СТО-д болж, Хасын Хүлэгүүд - pro basketball team баг хожил авснаар 6 дахь удаагаа лигийн алтан цомыг өргөж түүхэнд байгаагүй амжилтыг үзүүллээ.

Хасын Хүлэгүүд, АВТ Төв Ургац багуудын цувралын харьцаа 3:1 болоод байсан бөгөөд өчигдөр болсон 5 дахь тоглолтод эхний 3 үеийн турш хожигдож явсан Хасын Хүлэгүүд баг тоглолтын хувь заяаг санаанд оромгүй байдлаар эргүүлэн хожсон юм.

Пүрэвдорж дасгалжуулагчтай Хасын Хүлэгүүд багийн тамирчид, тэдгээрийн гэр бүл, багийн менежер, арын албаныханд нийт Хасчууд болон мянга мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнөөс баяр хүргэж, цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!