Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Самбардаж орсон бөмбөг бүр сагсан бөмбөг сонирхогч хүүхдүүдэд зориулагдана

Хасын хүлэгүүд багийг 2004 онд үүсгэн байгуулснаасаа хойш 20 дахь улиралдаа тасралтгүй хамтарч буй ХасБанк Хүлэгүүдийн 20 жилийн ойг тохиолдуулан “BANKSHOT” хэмээх сонирхолтой хөтөлбөрийг зарлаж байна.

Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын туршид “Хасын Хүлэгүүд” багийн Bank Shot буюу самбардаж хийсэн бөмбөг бүрд 100,000 төгрөгийг тусгай дансанд хуримтлуулж сан үүсгэх бөгөөд нийт цугларсан мөнгөн дүнг ХасБанкны “Ирээдүйн саятан” хадгаламжтай хүүхдүүдэд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжин, сонирхолтой өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад зориулна.

Түүнээс гадна Хасын хүлэгүүд багийн үнэнч фенүүдэд зориулан олон төрлийнбэлэгтэй giveawayзарлаж байна. Хүлэгүүдийн хийсэн Bankshot-ын тоо нэмэгдэх тусам илүү гоё бэлгүүд нээгдэх болно.

Bankshot гэж юу вэ?

Bankshot гэдэг нь бидний хэлж заншсанаар самбардаж оруулах буюу бөмбөг цагирагны арын самбарт ойн орохыг ойлгоно. Гэхдээ үүнд хоёр алхамт хийн орж, шидэх, цацах зэргийг тооцдоггүй.

Сонирхолтой мэдээлэл: Орчин үеийн NBA-ийн түүхэнд bank shot-ыг өөрийн цайны шидэлт болгосон тоглогч бол San Antonio Spurs багийн домогт тоглогч Tim Duncan юм. Тэрээр 2003-2016 оны хооронд өөрийн карьерын 13 жилд нийт 1,934 bankshot-ыг 60.4 хувийн амжилттайгаар гүйцэтгэсэн байдаг. Харин 2-т нь Dwyane Wade 754 bank shot амжилттай оруулжээ.

Хүлэгүүдийн хийсэн 1 BANK SHOT= 100,000 төгрөг