Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Банкны шимтгэлд өгдөг мөнгөөрөө юу хийж болох вэ?

Аливаа улс орны үйлчилгээний байгууллагад тогтсон нэгэн жишиг байдаг нь үйлчлүүлэгч ямар төрлийн үйлчилгээ авснаас нь хамаарч шимтгэл авдаг. Тухайлбал манай улсын банк, ATM, интернэт банк, Mobile банк зэрэг банкны цахим үйлчилгээнд өөрийн банк болон банк хоорондын үйлчилгээ хийхээс хамааран 100-300 төгрөгний шимтгэл авдаг. Энэ нь эдийн засгийн агуулгаараа мэргэжлийн үйлчилгээний төлбөр гэж тооцогддог хэдий ч дэлхийн улс орнуудын банкуудад тухайн харилцагч өөрийн банкны үйлчилгээг шимтгэлгүй бүрэн цогцоор нь авдаг.

Манай улсын хувьд банкны шимтгэлийн хураамж гадаадын шимтгэл авдаг банкуудтай харицуулахад хамаагүй өндөр байдаг. Жишээ нь манай орны банкуудад ATM-с бэлэн мөнгө авахад 100-150 төгрөгний шимтгэл авдаг бол гадаадын банкуудад хэмжээнээс нь мөн картны төрлөөс нь хамаарч 0,5-1,5% хүртэл шимтгэл авдаг. Мэдээж банк бүрийн шимтгэлийн хэмжээ өөр өөр байна. Одоогоор АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх зэрэг бүх үйлчилгээг шимтгэлгүй авдаг, мөн интернэт банк, мобайл аппликейшнээр  данс хооронд мөнгө шилжүүлэхэд ямар ч шимтгэлгүй цорын ганц банк нь ХасБанк байна.

Тэгвэл бид хэр их мөнгийг банкны шимтгэлд зарцуулдаг вэ?

Бидний ATM болон интернэт, мобайл банкаар үйлчлүүлэх бүртээ төлдөг 100-300 хүртэлх төгрөгний шимтгэл жилд 190.000₮ болдог гэдгийг та бодож үзсэн үү?
Жил болгон энэ хэмжээний мөнгийг банканд өгдөг гэхээр хайран л юм. Хэдий их биш ч гэлээ хэрэгтэй зүйлдээ энэ мөнгийг зарцуулбал үр ашиг нь бидэнд л ирнэ.


Банкны шимтгэлд өгдөг мөнгөөрөө бид юу хийж болох вэ?


1 . Кофе уух


Кофе шопоор 24 удаа үйлчлүүлэх


2. Машиндаа бензин хийх

Дизель түлш болон Аи-95-аас 86 л,  Аи-92 болон Аи 93-аас 110л авах боломжтой.


3. Аялалд явах

Хөвсгөл далайн аялал, Говийн аялал, Буйр нуурын аялал зэрэг Монголынхоо үзэсгэлэнтэй газруудаар аялаж болно.


4. Хичээлийн хэрэгслээ цуглуулах

Сурагч болон оюутнуудын нэг жилийн хичээлийн хэрэгслээс хангалттай авч хүрэлцэнэ.


5. Автобусаар зорчих

1 жилийн турш өдөрт 2 удаа автобусанд сууж болно.


6. Хоолонд орох

Дунджаар 10,000 төгрөгийн үнэтэй хоолны газруудаар 15 удаа үйлчлүүлэх.


7. Кино үзэх

Кино театраар 19 удаа үйлчлүүлэх.


8. Сургалтад суух

Хэлний болон хөгжмийн сургалт.


9. Бассейнд явах

Дундаж үнэтэй бассенд 2 сар явна.


10. Фитнесст явах

2 сар явах.


11. Хүнсээ цуглуулах

23 кг хонины мах, 95 л задгай сүү, 210 кг төмс, 150 кг лууван, 150 кг гурил, 55 кг цагаан будаа гэх мэт хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд.


12. Online-р худалдан авалт хийх

75$-оор amazon, alibaba зэрэг online худалдааны сайтуудаас хувцас, ном, цаг, тоглоом, электрон бараа зэргийг захиалж болно.


13. Хуучин утсаа шинэчлэх

Та IPhone 5s загварын утастай байлаа гэж бодход үүнийгээ 150000₮ -өөр зараад 340000₮-өөр та IPhone 6 загварын утас авч болно.


14. Хэрвээ хүсч байвал хуримтлал үүсгэх

Та ХасБанк картны үлдэгдлээс хүү боддогийг мэдэх үү?


Картын дансны үлдэгдэлд бодох хүү
100 ам.доллараас дээш 1.2% (жилийн)
100,000 төгрөгөөс дээш 3.6% (жилийн)