
Үнэ Цэнийг Эрхэмлэгч Банкны олон улсын өдрийг тэмдэглэлээ
ХасБанк "Үнэ цэнийг эрхэмлэгч банкны олон улсын өдөр"-ийг 11 сарын 7-ны өдөр орон даяар бүх салбар тооцооны төв болон төв албандаа нэгдсэн байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Банкны үйлчилгээг нийгэм, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр үзүүлэх, бодит эдийн засгийгт огтвортой хөгжүүлэх замаар иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт хувь нэмэр оруулах зарчмыг баримталдаг уг хөдөлгөөнийг "Үнэ цэнийг эрхэмлэгч Банкны Дэлхийн Эвсэл"-ээс 2009 онд санаачилсан бөгөөд ХасБанк тус эвслийг үүсгэн байгуулагч анхны 9 гишүүний нэг юм.
Энэ өдөр Хасчууд бидний өдөр тутмын ажил Банкныхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлстэй хэрхэн уялдаж байгааг, бид харилцагч, түншүүдтэйгээ хэрхэн ажилладаг, бидний үйлчилгээ тухайн бүс нутгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуй, бизнесд хэрхэн нөлөөлдөг талаар хамт олноороо цугларан өөр хоорондоо болон бодит амжилт гаргасан харилцагч, эсхүл түнш байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, нээлттэй харилцан ярилцлаа.
Мөн 11 сарын 8-ны өдөр Камбожийн Вант Улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид ХасБанканд зочилж туршлага судаллаа. Камбожийн Вант Улсын Санхүү эдийн засгийн яам, Байгаль орчины яам, Төв банк, Банкны холбоо болон бусад томоохон банкны төлөөлөгчид ХасБанкны хэрэгжүүлж буй Тогтвортой Санхүүжилтийн тогтолцоо, ногоон бизнесийг дэмжих үйл ажиллагаа болон Нийгэм Байгаль орчны эрсдэлийг хэрхэн удирдаж буй байдал, түүнчлэн ХасБанкны дэргэдэх Х.А.С. Холбоо ТББ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Уулзалтад ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо, Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнингоор удирдуулсан холбогдох нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд Камбожийн Вант улсын зочид төлөөлөгчид ХасБанкнаас хэрэгжүүлж буй Нийгэм байгаль орчины эрсдэлийн удирдлага болон Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, энэхүү үйл ажиллагаанаас суралцах шаардлагатай байгааг онцоллоо.
Амьдралд – ашид хамтдаа.