Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Санжай Гупта сонгогдлоо

ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ТСН)-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар ХасБанк, ТСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ТСН)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Санжай Гуптаг сонголоо. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар 15 жил ажилласан Чулууны Ганболдыг ХасБанкны хүндэт даргаар томилов.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь банк, санхүүгийн түрээс, даатгал, хөрөнгө оруулалт, брокер, активын удирдлагын салбарт 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

ХасБанк нь Монгол Улсын системийн ач холбогдолтой банк бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тогтмол дээгүүр байр эзлэн, The Banker, Global Finance, Euromoney зэрэг сэтгүүлээс гаргадаг олон улсын нэр хүндтэй санхүүгийн мэргэжилтнүүдийн үнэлгээгээр Монгол Улсын Шилдэг Банкаар жил дараалан тодорч, амжилттай ажиллаж байна.


ТэнГэр Санхүүгийн Нэгдэл

ХасБанк