
ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ТСН)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит хуралд нийт 12 хувьцаа эзэмшигч оролцсоноор 100 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүд оролцож, хурлаар хэлэлцэх асуудал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн талаар санал бодлоо илэрхийлэн, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулж, тодруулга хийлээ. Тус ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм. Үүнд:
- ХасБанк, ТСН-ийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус хэлэлцэж баталлаа.
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас дахин нэр дэвшсэн Жулиан Хили, Канадын Үндэсний Банкнаас дахин нэр дэвшсэн Ив Жако нарыг ХасБанк, ТСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдээр тус тус улируулан сонголоо.
- Япон Улсын ОРИКС Корпорациас шинээр нэр дэвшсэн Риожи Нишимура-г ХасБанк, ТСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонголоо.
- ХасБанкны Засаглал, нэр дэвшүүлэх, нөхөн олговорын хорооноос дахин нэр дэвшүүлснээр Баянсаны Уламбаярыг ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр улируулан сонголоо.
- Мөн ХасБанк, ТСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны төсвийг хэлэлцэж, баталлаа.