ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД!
УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.
Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” хэмээн заасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ХасБанк бүх төрлийн харилцах дансны үлдэгдэлд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүү тооцохгүй болохыг мэдэгдэж байна.
Мөн тус хуульд заасны дагуу гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй, иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэхийг анхаарна уу.