
УАНС Нарны цахилгаан станц байгуулах төслийн саналыг баталлаа
Уур амьсгалын ногоон сан Монгол Улсад 10 мВт-ын нарны цахилгаан станц байгуулах төслийг санхүүжүүлэхээр боллоо.
2017 оны 10-р сарын 4-ний өдөр (Renewables Now цахим хуудас) – НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан (GCF)-аас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой 11 төслийн санхүүжилтийн саналыг баталсны дотор Монгол Улсад нарны цахилгаан станц байгуулах төслийн санал багтлаа.
Нийт 392.86 сая ам.долларын өртөг бүхий эдгээр 11 төсөл, хөтөлбөрийг өнгөрсөн Даваа гарагт Египтийн Кайр хотноо эхэлж 3 өдрийн турш үргэлжилсэн Уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэж, баталсан юм.
Монгол Улсад олгохоор болсон энэхүү санхүүжилтийн санал нь ХасБанкнаас Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хүсэлт гаргасан анхны хөтөлбөр бөгөөд Уур амьсгалын Ногоон сангаас авч буй хоёрдах эх үүсвэр болж байна.
Эх сурвалж: www.renewablesnow.com