Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ХАСБАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” /2021-2022/

Питер Морроу нь 2015 оны 7 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний Монгол Улсын банк, санхүүгийн салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсгалыг хүндэтгэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг бид 6 дахь удаагаа уламжлал болгон зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго:

Банк,  санхүү, эдийн засаг, бизнесийнудирдлага, дата аналистын чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банкинд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах.  

Тэтгэлэгт дараах зүйлс багтана: 

  • 2 сая төгрөгийн сургалтын төлбөр
  • Хасбанканд дадлага хийх боломж

Тэтгэлэгч хүсэгч оюутанд тавигдах ерөнхий шаардлага: 

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан;
  • Сурлагын голч дүн 3.0 -аас дээш;
  • Нийгэм, олон нийтийн ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцдог;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол давуу тал болно;

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /анкетыг эндээс татаж авна уу/;
  • Сургуулийн тодорхойлолт, дүнгийн баталгаат хуулбар;
  • Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагналын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тодорхойлох захидал / Анги удирдсан багшийн/
  • Өөрийнхөө тухай болон яагаад уг тэтгэлэгт хөтөлбөрт хандаж байгаагаа илэрхийлсэн видео бичлэг /max 2 мин/;

Материал хүлээн авах хугацаа: 

Тэтгэлэг хүсэгчийн материалыг зөвхөн онлайнаар хүлээн авна. 

Материал хүлээн авах хугацаа: 2021.11.26-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Холбоо барих:         

Төв банкны 7577-1888/дотуур дугаар 810/, 

Шалгаруулалтын дүнг зарлах: 

Эцсийн шатанд шалгарсан 5 оюутныг ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлж, тэтгэлэг олгоно.

Оюутан танд амжилт хүсье!

 

ХАСБАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС