
"Хүүхэд бүр уран бүтээлч" уралдаанд урьж байна
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 3-14 насны хүүхэд багачуудын дунд "Миний жаргалын морь" сэдэвт бүтээлийн уралдааныг зарлаж байна.
ЗОРИЛГО:
- Монгол бахархал болсон морины түүх соёлыг хүүхэд залуучуудад таниулах, түүх, ёс заншил соёлын өвийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хойч үедээ соёлын өвийг өвлүүлэн үлдээх.
- Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
ХУГАЦАА:
2017 оны 5-р сарын 5-аас 6-р сарын 7-ны өдрийг дуустал
НАСНЫ АНГИЛАЛ: /ангилал тус бүрд байр эзлүүлнэ/
- 3-6 нас
- 7-9 нас
- 10-14 нас
БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар /эцэг эх тусалсан байж болно/ хийсэн, гар зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээл байж болно.
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ:
Бүтээлийн зургийг 2017 оны 6-р сарын 7-ны өдрийг дуустал хугацаанд ХасБанкны фейсбүүк хуудсанд мессежээр эсвэл tselmeg.ch@xacbank.mn хаягаар ирүүлнэ. Ингэхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, бүтээлийн тайлбар /2-3 өгүүлбэр/-ыг тодорхой бичнэ.
ШАЛГАРУУЛАЛТ:
- 1-р шат: Бүтээлийн зургийг 6-р сарын 12-оос 16-ны өдрийн хооронд ХасБанкны Фейсбүүк хуудсанд нийтэлж, насны ангилал тус бүрд 50 бүтээлийг
LIKE-ын тоогоор шалгаруулна.
- 2-р шат: 1-р шатанд шалгарсан бүтээлүүдийг биет байдлаар Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн “Ногоон морь” Үзэсгэлэнгийн танхим 6-р сарын 14-өөс 17-ны хооронд байрлуулах бөгөөд 6-р сарын 17-ны өдөр Монголын Урлагийн зөвлөл болон ХасБанкны шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
ШАГНАЛ:
- 1-р байр 300,000₮
- 2-р байр 200,000₮
- 3-р байр 150,000₮
- 4-р байр 100,000₮
- 5-р байр 50,000₮
Шагналын мөнгийг ХасБанкны "Ирээдүйн саятан" хадгаламжид байршуулж, хуримтлалыг дэмжинэ.
Авьяаслаг багачууддаа амжилт хүсье!