
Хасчууд бидний бахархал “Дуулиан – 2020”
ХасБанкны санаачилгаар анх эхэлсэн "Дуулиан-2020" тэмцээн 11 дэх жилдээ амжилттай үргэлжилж, хөл бөмбөг сонирхогч олон мянган хүүхэд залуусыг энэхүү гайхамшигт спортоор хичээллэж, амжилтад хүрэх хүсэл мөрөөдөлд хөтөлсөөр байна.
2017 оны тэмцээнд нийт 61 сургуулийн 186 баг 10 сарын турш өрсөлдөж 4 сарын 22, 23-ны өдрүүдэд МХБХ-ны Футзалын ордонд аваргуудаа шалгаруулах гэж байна.
ХасБанк энэ жил нийт 5 сургуулийн 26 баг тамирчдыг ивээн тэтгэж оролцуулснаас 4 баг шувтаргын тоглолтод шалгарсан бөгөөд өнөөдөр тэдний нэг болох Оюуны ундраа сургуулийн тамирчдынхаа бэлтгэл дээр очиж дэмжлээ.
Медалийн төлөө тоглох Оюуны Ундраа, Амгалан ЦС, 40-р сургуулийн баг тамирчдадаа амжилт хүсье!