Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 3 дугаар сарын 29-өөс 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрөв. 

ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Банк, ТСН-ийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, 2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэж батлав.

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрээр Майкл Мадден, Нямтайширийн Цэлмүүн, Чулууны Ганболд нарыг ХасБанк, ТСН ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр, Магваны Болдоог ХасБанкны ТУЗ-ийн гишүүнээр, Баатарын Батсайханыг ТСН ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус улируулан сонгов. Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-аас нэр дэвшсэн Санжай Гүпта ХасБанк, ТСН ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр шинээр сонгогдов. ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Матью Уэлч шинээр сонгогдов. ХасБанк болон ТСН-ийн ТУЗ-ийн даргаар Чулууны Ганболд дахин томилогдлоо.

ХасБанк, ТСН ХХК