
Питер Морроугийн нэрэмжит ХасБанкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд тэтгэлэгээ гардан авлаа
ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд ХасБанканд зочилж тэтгэлэгээ гардаж авлаа.
МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн эдийн засгийн 3-р курсын оюутан З.Баасандорж, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Санхүүгийн менежментийн 4-р курсын оюутан Э.Золбоо, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү менежментийн 4-р курсын оюутан Адилбишийн Булгамаа нар ийнхүү бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авч буй бөгөөд тэднийг ХасБанкны гүйцэтгэх удирдлагууд хүлээн авч уулзан цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.
Тэтгэлэг авсан оюутнууддаа дахин баяр хүргэе!
Амьдралд – ашид хамтдаа.