Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК МОННИС ТАУЭРТ ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк харилцагч үйлчлүүлэгчдэдээ улам ойртож, Моннис тауэрын 1-р давхарт шинэ салбараа нээлээ.

Эрхэм харилцагч та бүхэн тус салбараас бичил болон жижиг дунд бизнес, хэрэглээний зээл, орон сууцны санхүүжилт, бүх төрлийн гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай авах боломжтой.

Мөн Монголд амьдардаг гадаадын иргэд хэлний бэрхшээл зэргээс шалтгаалж банкны үйлчилгээ авахад төвөгтэй байдаг бол энэхүү шинэ салбар маань тэдэнд тусгайлан үйлчилгээ үзүүлэх боломжтойгоороо онцлог юм.

Түүнчлэн та олон улсын эрхтэй Юнион пэй картыг эхний жилийн хураамжгүй авч, картаар хийсэн худалдан авалтынхаа тоогоор эрх цуглуулан, Хонгконг, Макаод хосоороо аялах урамшуулалд оролцох боломжтойгоос гадна хэрэглээний болон бизнесийн зээлийн хугацаа уртасч, нөхцөл таатай болсныг дуулгахад таатай байна.

Ташрамд дурдахад, ХасБанк 2016 он гарснаас хойш III, IV хорооллын эцэс дэх Соло молл худалдааны төв болон Баян Монгол хороолол, Зайсан, E-Mart дэлгүүрт шинээр 4 салбар, тооцооны төвийг нээсэн бөгөөд удахгүй Мишээл экспо төвд дахин нэг тооцооны төвөө нээхээр төлөвлөж байна.

Амьдралд – Ашид хамтдаа.