
Хүүхдийн боловсролд хөрөнгө оруулсан 7 жил
Хөгжлийн Алтан Сан холбоо ТББ (Х.А.С холбоо ТББ) нь анхлан ХасБанкны ажилчдын санаачлагаар 2003 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдаж байжээ.
Уг ТББ маань одоо 1600 гишүүнтэй, 100 гаруй идэвхитэн сайн дурын багийнхан, 57 гишүүн сургагч багштайгаар хүүхдийн хөгжил, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлд 13 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Х.А.С Холбоо ТББ 2009 оноос Хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж, Монгол хүүхдүүд санхүүгийн боловсролтой, бие даасан иргэн болон төлөвших эхлэлийг тавьсан бөгөөд уг хөтөлбөрүүдийн хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд хийсэн ажлаа доорх инфографикаар танилцуулж байна.
Мөн 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-уудад шинээр орж буй Бизнес судлал хичээлд Афлатон, Тэмүүлэл хөтөлбөрийн агуулга орж байгаа бөгөөд ингэснээр Монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших боломжтой болж байна.
Амьдралд-Ашид хамтдаа.