Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


"ХАС" ДУГУЙН БАГ "TOUR DE MONGOLIE" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн 19 дэх удаагийн “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” уралдаанд ХасБанкны "Хас" дугуйн багийнхан амжилттай оролцож байна. Тус тэмцээн энэ жил анх удаагаа Монголын үзэсгэлэнт нутаг, Хөвсгөл далай хүртэл уралдаж байгаагаараа онцлог бөгөөд "Хас" дугуйн багийнхан маань гараанаас эхлээд л хошуулчлагчийн байраа хадгалсаар явж байна. Тухайлбал:

1-р этап: Дархан, Пролог 4,5 км-д 1-р байр Б.Марал-Эрдэнэ /ХасБанк/, 2-р байр А.Алтансүх /ХасБанк/, 3-р байр Б.Тэгшбаяр /Алдар/

2-р этап: Дархан – Эрдэнэт 170 км-д 1-р байр Б.Марал-Эрдэнэ /ХасБанк/, 2-р байр Э.Болор-Эрдэнэ /ХасБанк/, 3-р байр Э.Билгүүнжаргал /ХасБанк/

3-р этап: Эрдэнэт – Булган цуваа 40 км-д 1-р байр Б.Марал-Эрдэнэ /ХасБанк/, 2-р байр Э.Болор-Эрдэнэ /ХасБанк/, 3-р байр Э.Билгүүнжаргал /ХасБанк/

4-р этап: Булган – Хутаг Өндөр 160 км-д 1-р байр Ж.Өлзийбаатар /ХасБанк/, 2-р байр Б.Гантөмөр /ХасБанк/, 3-р байр Ж.Батжаргал /ХасБанк/
5-р этап: Тариалан – Мөрөн 150 км-д 1-р байр А.Алтансүх /ХасБанк/, 2-р байр Б.Марал-Эрдэнэ /ХасБанк/, 3-р байр Э.Болор-Эрдэнэ /ХасБанк/

Нийлбэр дүнгээрээ "Хас" дугуйн багийн тамирчин Б.Билгүүнжаргал тэргүүлж буй бол Шилдэг залуу дугуйчнаар Ж.Батжаргал маань шалгараад байна.

 “Хас” дугуйн баг нь олон улсын болон дотоодын олон тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулсаар байгаа билээ. Хятад улсад зохион байгуулагдсан ази, европын нийт 30 гаруй багийн тамирчид оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож багаараа Хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн 6 сард зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 75 км-ийн төрөлд 1-р баг Алтан медаль, 2-р баг Мөнгөн медаль хүртээд байна.

Хас дугуйн клуб  -ын баг тамирчдадаа цаашдынх нь уралдаан тэмцээнд илүү их амжилтыг хүсэн ерөөе!

Амьдралд – Ашид хамтдаа.