
ХОНГКОНГ, МАКАО РУУ ХОСООРОО АЯЛААРАЙ!
ХасБанк төгрөг, ам.доллар, юанийн 3 валютаар Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо гүйцэтгэж, худалдан авалт хийх боломжтой ₮(төгрөг), Юнион Пэй хосолсон картандаа урамшуулал зарлалаа.
Та 2016 оны 8 сарын 1-ээс 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Юнион Пэй картаараа худалдан авалт хийх бүртээ урамшуулалд оролцох эрх авч, ХонгКонг, Макаод хосоороо аялах 3 азтаны нэгээр шалгарах боломжтой.
Урамшуулалд оролцох эрхийг дараах байдлаар олгох бөгөөд цуглуулсан эрхийн тоогоо шалгахыг хүсвэл upi.xaccard.mn хаягаар зочилоорой!
- ХасБанкны картаар үйлчлэгч байгууллага (ПОС) дээр хийсэн гүйлгээ тутамд 2 эрх;
- Бусад дотоодын банкны картаар үйлчлэгч байгууллага (ПОС) дээр хийсэн гүйлгээ тутамд 1 эрх;
- Гадаадад картаар үйлчлэгч байгууллага (ПОС) дээр хийсэн гүйлгээ тутамд 3 эрх.
Өөрөөр хэлбэл Юнион Пэй картаа хэдий чинээ их ашиглана, азтан болж аялалд гарах боломж төдий чинээ нэмэгдэнэ.
Тохирлыг 2016 оны 12-р сарын 15-ны өдөр ХасБанкны албан ёсны Фейсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.
Хэрэв та Юнион Пэй картаа хараахан авч амжаагүй байгаа бол ХасБанкны өөрт ойр байрлах дурын салбарт хандан эхний жилийнхураамжгүй захиалаарай.
Юнион Пэй картын тухай мэдээллийг энд дарж харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800 1888-аас...
Амьдралд – Ашид хамтдаа.