
АВЬЯАСЛАГ УРАН БҮТЭЭЛЧИД МААНЬ ШАГНАЛАА АВЛАА
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас бяцхан харилцагч Ирээдүйн саятнуудынхаа дунд зохион байгуулсан “Хүүхэд бүр уран бүтээлч” баримлын шавраар урласан бүтээлийн уралдааны 3 насны ангилалд шагналт байр эзэлсэн хүүхэд багачууд маань өнөөдөр ХасБанкны төв байранд ирж шагналаа авлаа.
5-р сарын 9-өөс 6-р сарын 20-ны өдрийн хооронд зохион явагдсан уг уралдаанд хөдөлмөр, сэтгэл шингэсэн 350 гаруй бүтээл ирснээс 3-6 нас, 7-9 нас, 10-14 насны ангилал тус бүрд авьяас чадвар, ур дүй, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн нөхдөө манлайлан эхний 6 байрт шалгарсан уран бүтээлчдээ ХасБанкны ах эгч нар нь мөнгөн шагнал, Наран кидс дэлгүүрийн бүтээгдэхүүн, Тэнгис кино театрын тасалбар зэрэг олон сайхан бэлгээр урамшуулсан юм.
Шагнал авсан уран бүтээлчид:
3-6 нас:
1-р байрт – У.Тэгшсайхан
2-р байрт – Б.Ивээл
3-р байрт – Ө.Ану
4-р байрт – Г.Энхзаяа
5-р байрт – М.Мөнх-Үйлс
Тусгай байрт – Мишээл
7-9 нас:
1-р байрт – А.Мишээл
2-р байрт – И.Даваадорж
3-р байрт – Э.Гандиймаа
4-р байрт - Мөнхномин
5-р байрт - Үжингоо
Тусгай байрт – М.Мөнх-Эрдэнэ
10-14 нас:
1-р байрт – Ц.Халиунзаяа
2-р байрт – С.Анунгуа
3-р байрт – Б.Цэндцэсэм
4-р байрт – Д.Бямбасүрэн
5-р байрт – С.Үүрцайх
Тусгай байрт – М.Цэцэн
Авьяаслаг уран бүтээлч, хүүхдүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд оролцсон бүх хүүхэд, багачууд, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм ухаан төгөлдөр сайн хүн болоорой!
Амьдралд – ашид хамтдаа.