Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

ХасБанк /Банк/, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК /ТСН/-ийн  Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тухай:

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн  ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрөв.  

ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Банк, ТСН-ийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, 2015 оны аудитлагдсан санхүүгийн тайлан болон бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 

ТУЗ-ийн шийдвэрээр Ричард Ранкен, Чулууны Ганболд нар Банк болон ТСН-ийн ТУЗ-ийн гишүүнээр, Жеймс Стент Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, Баатарын Батсайхан ТСН-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус дахин томилогдов. Банк болон ТСН-ийн ТУЗ-ийн даргаар Чулууны Ганболд дахин томилогдлоо.

ХасБанк, ТСН ХХК