Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Юнион Пэй картыг гадаадад ашиглах зөвлөмж

Юнион Пэй картыг дэлхийн 150 гаруй орны 26 сая картаар үйлчлэгч байгууллага, 1.9 сая АТМ төхөөрөмжөөр хүлээн авч үйлчилж байгаа билээ.

Та гадаадад зорчихдоо Юнион Пэй картаар төлбөр тооцоогоо хийж, төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Хөнгөлөлт урамшууллын талаар мэдээллийг эндээс авна уу.

 Та гадаадад зорчихоосоо өмнө дараах зүйлсийг шалгаарай:

  • Картын хүчинтэй хугацаа;
  • Карт тань хэвийн ажиллаж байгаа эсэх;
  • Картандаа зээлийн эрхтэй бол зээлийн төлбөр төлөх хугацаа болсон эсэх;
  • Шаардлагатай тохиолдолд хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллийг банкинд бүртгүүлэх.

Таны зорчих гэж буй оронд Юнион Пэй карт хүлээн авдаг эсэхийг энд дарж шалгах боломжтой.

 Юнион Пэй картын гүйлгээ хэрхэн хийгдэх вэ?

  • Та картандаа зөвхөн 1 төрлийн валютын данс холбуулсан бол ямар ч валютаар гүйлгээ хийсэн таны дансны валютаар (ХасБанкны бэлэн бус ханшаар) хөрвөж гүйлгээ хийгдэнэ;
  • Хэрвээ гүйлгээ хийж байгаа валютын данс таны картанд холбогдоогүй бол Таны үндсэн данснаас гүйлгээ хийгдэнэ;
  • Хэрвээ гүйлгээ хийж байгаа дансны үлдэгдэл хүрэлцэхгүй бол бусад данс тань үлдэгдэлтэй байсан ч гүйлгээ хийгдэхгүй.