Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ОЛОН УЛСЫН ВИЗА КАРТЫН ГҮЙЛГЭЭ ТҮР ЗОГСОХ ТУХАЙ

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

ОЛОН УЛСЫН ВИЗА КАРТЫН ГҮЙЛГЭЭ ТҮР ЗОГСОХ ТУХАЙ

ХасБанк нь төлбөрийн картын системдээ 11-р сарын 6-ны 20:30 цагаас 11-р сарын 7-ны 00:00 цаг хүртэл технологийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн тул тус хугацаанд ХасБанкны олон улсын Виза картын гадаад дахь гүйлгээ түр зогсохыг мэдэгдэж байна. Эрхэм харилцагч та бэлэн мөнгөний хэрэгцээгээ урьдчилан тооцоолж, хэрэглээгээ зохицуулна уу. Тус хугацаанд ХасБанкны интернэт банк болон мобайл банк хэвийн ажиллана.

Энэхүү шинэчлэлийг хийснээр банкны төлбөр тооцооны найдвартай ажиллагаа илүү сайжирч, цаашид олон төрлийн дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой.

Банкны үйлчилгээ түр зогсохтой холбоотой гарч болзошгүй асуудлаар ХасБанкны салбар нэгжийн ажилтнууд болон Харилцагчийн Үйлчилгээний төв 1800-1888, +976-75771888 (188)-д хандан зөвлөгөө авна уу.

Эрхэм харилцагч танд системийн шинэчлэлтэй холбоотойгоор хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье.

Лавлах утас 1800-1888, +976-75771888 (188).